МАН-ын мөрийн хөтөлбөртөө тодорхой амалсан зүйлүүдээ хэзээнээс хэрэгжүүлэх вэ?

Хамаарах огноо: 2016-08-26 00:00

2016.8.26-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгнээс...

Сонгуулийн үр дүн МАН-д монголын ард түмэн үнэмлэхүй ялалтыг өгсөн. Танай мөрийн хөтөлбөр үнэхээр сайн байсан, танай мөрийн хөтөлбөр ялсан. 

Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө гэж хардаг.

Танай мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан хүүхдийн мөнгийг ялгаваралгүйгээр олгоно гэсэн энийг хэзээ олгох вэ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэсэн, тэтгэврийн зээлийн хүүг 10% болгоно гэсэн, арилжааны зээлийн хүүг бууруулна гэсэн энэ хэзээ хэрэгжих вэ.

Цалинтэй ээж хөтөлбөрийг бид бүхэн мэдэж байгаа. Маш сайхан хөтөлбөр байна шүү гэж маш олон ээжүүд ярьж байсан. Энэ хөтөлбөрийг хэзээ хэрэгжүүлэх вэ,

Оюутны зээлийг үнэ төлбөргүй олгох асуудлыг хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг тодруулж асуумаар байна. 


Үүсгэсэн: 2016-09-22 22:48