"Монголд хөрөнгө оруулах нь" чуулганы эхний хэлэлцүүлэг эхэллээ

Хамаарах огноо: 2016-09-05 00:00

Invest Mongolia 2016 чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд болж байна. Хурлыг нээн Фронтиэр Секьюритис компанийн ерөнхий захирал Маса Игата үг хэллээ. Дараа нь СRU группыг төлөөлөн Жонн Жонсон "Монголын түүхий эдийн зах зээл, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр өмнөд хөршид барилгын салбар сэргэн, түүхий эдийн зах зээл дагаад сэргэснийг онцлов. Гэвч нийлүүлтийн илүүдэл байсаар байгаа гэв. Мөн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал хэвээр байна гэсэн юм.

Одоо УИХ-ын гишүүн Л.Болд "АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдын ач холбогдол" гэсэн сэдвээр илтгэл тавьж байна. Тэрээр АСЕМ-ийн орнуудын тогтоосон улс төрийн харилцаа эдийн засгийн ашигтай ажиллагаа руу шилжих цаг болсныг онцолсон юм.

"Монголд хөрөнгө оруулах нь" чуулганы эхний хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлгийн сэдэв: Эдийн засгийн өнөөгийн байдал ба Засгийн газрын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцож байна.


Үүсгэсэн: 2016-09-22 22:53
Мэдээллийг ачааллаж байна ..