Ард түмний сонголтонд засвар ордоггүй байх нөхцлийг Сонгуулийн хуулиар хангах хэрэгтэй

Хамаарах огноо: 2016-07-08 00:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Сонгуулийн үр дүн, уур амьсгалд том зөрүү гарсан. Санал асуулгаар манай намын нэр дэвшигчийн рейтинг 50-60 хувиас  огт буухгүй байсан.

Гэтэл хоёр долоо хоногийн дотор буурсан. Үүний шалтгааныг олон талаас нь бодолцож үзэх ёстой. Цаашид ард түмний сонголтонд засвар ордоггүй байх нөхцлийг Сонгуулийн хуулиар хангах хэрэгтэй” гэлээ. 


Үүсгэсэн: 2016-09-22 22:49