АН-ын гишүүд гудамжинд байгаа учир хагаралгүй болсон

Хамаарах огноо: 2016-07-22 00:00

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр төрийн албан хаагчдыг ажлаас нь халахын тулд яам, агентлагийн нэрийг өөрчилж байгаад МАН-ыг буруутгав. Мөн Ардчилсан намын шинэчлэлийг хийхэд яарах хэрэггүй гэлээ. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг албан ёсоор дүгнэж, үүний дараа шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг УИХ баталлаа. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн санал дэвшүүлсэн. Гэвч УИХ Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн анхны хувилбараар нь баталсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

МАН парламентад хэт олонх болсон гэдэгтэй бардаж, болчимгүй алхам хийх ёсгүй гэж бодож байна. Парламентийг хуулийн дагуу зөв авч явах ёстсщ. Мрнголын ардад/шл төдийгүй парламентийн тогтолцоонд урьд өмнө нь байгаагүй буруу жишгээр яваад байна. Тухайлбал, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Түүнээс биш хэн нэгэн хүний хувийн байгууллага оиш. оөриин гэсэн оүтэц статустайгаас гадна хуультай. Тиймээс УИХ Байнгын хороо болон дэд хороодыг байгуулж, бүтэц, бүрэлдэхүүнээ нэн тэргүүнд томилох ёстой. УИХ-ын дарга болон дэд дарга нарыг томилсноор бүтэц, бүрэлдэхүүний хувьд бүрэн гүйцэт болохгүй.

Байнгын хорооны хуралдааныг Байнгын хорооны дарга л даргалах ёстой. Байнгын хороо гэдэг бол том институц. Хэн нэгэн дурын хүн даргалж, асуудлыг шийдэх ёсгүй. Тухайн салбараа хариуцаж буй төрийн хамгийн том институц шүү дээ. Ганцхан даргын эрх мэдлээр бүхий л асуудал шийдэгдэж байгаа нь буруу. Энэ нь "Тэдингэж алдсанучир бидч алдана" гэсэн байр сууринаас хандах нь буруу цаашид юунд ч хүргэж болох аюултай. Ингэж Монголын ардчилал төдийгүй 26 жилийн парламентийн тогтолцоог доромжилж болохгүй. Ардын намынхан яарч байна. Үүнд сэтгэл их гонсгор байна.

-Төрийн үйл ажиллагааг цаг алдалгүй явуулах үүднээс асуудлыг иинхүү яаралтаи шийдлээ хэмээн тайлбарлаж байгаа шүү дээ?

УИХ-ын ээлжит сонгууль болоод дууслаа. Түүнээс биш дайн болоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ардын намынханд яарах хэрэг байхгүй. Хуулийн дагуу Ерөнхий сайд нь Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, саналыг нь тусгаад УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Энэ асуудлыг долоо хоногийн хугацаанд хэлэлцэж болно.

Сөрөг хүчиндээ хуулийн дагуу ажлын тав хоногийн завсарлага авах эрхийг нь ч олгох хэрэгтэй. МАН ирэх дөрвөн жилийн хугацаанд ажиллана. Гэтэл маргаашаар л дуусах мэтээр яарч байна.

-МАН-ынхан Ардчилсан намтай харьцуулахад шинэ Засгийн газрын бүтцийг зурахдаа “давхар дээл”-тэй сайдуудын тоог бууруулсан хэмээн тайлбарлаж байна. Засгийн газрын бүтцийн хувьд ямар саналтай байгаа вэ?

Ардчилсан нам өнгөрсөн парламентад хамтарсан Засгийн газрын байгуулж, яамдын тоог нэмэгдүүлсэн тал бий. Үүнийг цөөлж, засах ёстой. Гэхдээ хоёроос гурван улс төрийн хүчин хамтарч Засгийн газар байгуулсан тул яамдын тоо нэмэгдэхээс өөр арга байхгүй. Гэтэл МАН төрийн албан хаагчдыг ажлаас нь халахын тулд яам, агентлагийн нэрийг өөрчиллөө. Энэ нь төрд ихээхэн хохирол авчирна. М АН УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдын саналыг татахын тулд амлалт өгсөн. Гэвч сонгуулийн дараа амлалтаасаа ухарч байна. Өөрөөр хэлбэл, ард түмний саналыг авахын тулд ард түмнийг хуурсан байна шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн бус арга.

Засгийн газрын бүтцийг зурахдаа аль болох “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэгдүүлэх чиглэлийг баримталсан. Яамдын хувьд том, жижиг гэсэн ангилал байхгүй. Бүгд л адилхан. Чиг үүрэг нь ерөнхйй байдаг учраас л ийнхүү ангилж байгаа. Бүхий л яам гадаад харилцаатай учир Гадаад хэргийн яам ерөнхий чиг үүргийн яаманд харьяалагдаж байгаа юм. Түүнээс биш Байгаль орчин, аялал жуулчлал болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ерөнхий чиг үүргийн яам биш.

Гэтэл УИХ-аас эдгээр яаманд томилогдох сонирхолтой гишүүд байгаа учир ерөн-хий чиг үүргийн яаманд оруулчихлаа. Өөрөөр хэлбэл, чиг үүргийн яамдын сайдыг парламентаас томилж болох юм гэсэн Ерөнхийлөгчийн үгэн дээр МАН тоглолт хийж байна. Товчхондоо, МАН Засгийн газрын бүтцээр тоглоом хийж эхэллээ. Үүнд харамсаж байна. МАН бол түүхтэй, тулхтай нам. УИХ-ын ээлжит сонгуульд ч гялалзсан амжилт үзүүлсэн. Тиймээс өмнөх алдааг МАН давтах ёсгүй. “Тэд ингэж алдсан учир бид ч алдана” гэсэн байр сууринаас хандах нь буруу.

-Гэхдээ Ардчилсан намд Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах боломж өнгөрсөн парламентад байсан шүү дээ. Ерөнхийлөгч хоёр ч удаа хуулийн төсөл өргөн мэдүүлсэн боловч Ардчилсан намынхан кнопын олнөор буцаасан?

Би “давхар дээл” ийг эсэргүйцэж байгаагүй. Тухайн үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших нь бололцоотой зүйл хэмээн бодож байсан. Гэхдээ Засгийн газрын бүх гишүүн гэдэг нь өөр асуудал. Өнгөрсөн парламентад манай намын зарим нь миний “давхар дээл”-ийг тайлуулсан. Гэхдээ эсэргүүцэж байсан гишүүд нь “давхар дээл” өмссөн шүү дээ. Энэ нь олон түмэнд муухай харагдсан. Үүнээс үүдэн ард түмний төрдөө итгэх итгэл буурсан. Өөрөөр хэлбэл, хэлснээсээ буцсан хэдхэн хүний алдаа.

МАН-ын хувьд “давхар дээл”-ийг эсэргүүцэж, Чингисийн талбай дээр жагсаал хүртэл зохион байгуулсан. Одоо болохоор “давхар дээл”-ийг дэмжиж байна. Ингэснээр МАН-ын нэр хүнд унаж байгаа. Үүнд баярлах хэрэгтэй. Гэхдээ үүний цаана Монголын төрийн нэр хүнд унаж, иргэдийн итгэх итгэл улам уруудаж байна. Эсвэл МАН УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших ёстой хэмээн шийдээд, ард түмэндээ тайлбараа өгчих хэрэгтэй. Ийм эрх мэдэл нь ч МАН-д байгаа. Улс төрийн хүчин ард түмнээс сануулга аваад шинэчлэгддэг жишиг бий

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Ардчилсан намын ҮЗХ өнгөрсөн даваа гарагт хуралдаж, Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Үүнээс гадна танай намын залуучууд намаа шинэчлэхээр хөдөлгөөн өрнүүлээд байна. Та энэхүү шинэчлэлийг дэмжиж байгаа юу?

Ардчилсан нам шинэч-лэгдэхээс өөр арга байхгүй. Улс төрийн хүчин ард түмнээс сануулга аваад шинэчлэгддэг жишиг бий. Манай намын ҮЗХ 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн ялагдлын шалтгааныг тодорхойлж, дүгнэлт гаргаагүй учир би хувийн үзэл бодлоо хэлэх нь зүйн хэрэг байх.

Манай нам ирэх дөрвөн жилийн хугацаанд гудамжинд тэмцэнэ шүү дээ. Тиймээс бид яарах хэрэггүй. Хугацаа хангалттай байна. Залуу хүмүүс яарч байгааг ойлгоно. Яарахаас илүүтэйгээр зөв алхам хийх нь чухал. Зөв дүгнэлт гаргаж, зөв шийдвэр гаргахын зэрэгцээ зөв ирээдүйг бий болгох хэрэгтэй.

Энэ нь Ардчилсан намд бус Монголын ардчилал төдийгүй ард түмэнд хэрэгтэй гэж бодож байна. Одоо бол долоо хэмжиж, нэг огтолдог цаг. Хамгийн чухал нь бид нийт намаараа нэгдэх нь чухал.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай намынхан хагарлаа нуусаар байгаад сонгууль дээр ил гаргачихлаа. Энэ хагарал бол дээр байгаа хэдхэн хүнтэй л холбоотой асуудал. Хувийн эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьсны л гай. Одоо бүгд гудамжинд байгаа учир тэдний дунд хагарал байхгүй. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаал байхгүй учир хагаралдах шаардлага алга. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэдний дунд боссон хана байхгүй болсон. Тиймээс ойрын хоёр, гурван сарын хугацаанд нийт намын гишүүд, дэмжигчдээ уриалсан шинэчлэлийн хөдөлгөөн эхлүүлэх ёстой.

-2016 оны Ардчилсан намын ялагдлын шалтгааныг та юу гэж харж байна вэ?

Ардчилсан нам ялагдахад хүргэсэн хоёр том шалтгаан бий. Нэгдүгээрт, Хагарал. Засгийн газраа унагаж, эрх мэдэл, албан тушаал, өмч хөрөнгөө булаацалдсан. Явцуу эрх ашгаа нэгдүгээрт тавьсан нь буруу. Хоёрдугаарт, Ардчилсан намаа албан тушаалд хүрэх гүүр хэмээн харсан нь ялагдах шалтгаан болсон. Улс төрийн хүчин бол олон түмний байгууллага.

Түүнээс биш хэдхэн хүний эрх мэдэлд хүрэх байгууллага биш. Үүнийг ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тухайлбал, нийслэлийн нэг л хороон дээр 20 гишүүн л бүх шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Хан-Уул дүүргийн хувьд нэг хороо 500 гаруйтишүүнтэй. Шийдвэр гаргахдаа нийт гишүүдийн санал бодолд тулгуурладаг. Тиймээс Ардчилсан нам Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан.

-Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын гишүүд хөдөлгөөн өрнүүлж, тус тусын фракцаа байгуулахыг оролдсон. Түүний нэг нь та. Тэгэхээр Ардчилсан намын ялагдалд намын удирдлагаас гадна бусад гишүүн ч буруутай юм биш үү?

Бүх фракцыг нэгтгэж, ард түмний нам болгох гэсэн зорилготойгоор уг хөдөлгөөнийг эхлүүлсэн. Гэвч хугацаа дэндүү богинохон байлаа. Мөн эрх мэдэлтэй хүмүүс нь дэмжээгүй. Тэд эрх мэдлээ хуваалцахыг хусээгүй. Эрх мэдлээ хуваалцана гэдэг нь бидэнтэй бус, намтайгаа, ард түмэнтэйгээ гэсэн үг.

Засгийн газрын мэдээ 2016.7.22


Үүсгэсэн: 2016-09-22 22:49
Мэдээллийг ачааллаж байна ..